Намтар:
- 1985 онд төрсөн.
- 2003-2007 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчагч мэргэжлээр төгссөн.
- 2006-2007 онд УДЭТ-т “Театр” студийн жүжигчнээр ажилласан.
- 2007-2022 он Ховд аймгийн Хөгжимт драмын театрт драм ангийн багш, найруулагч, уран сайхны удирдагч, даргаар ажилласан.
- 2023 оноос УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст туслах найруулагчаар ажиллаж байна.
Цахим хуудас:
Жүжигчнээр:
- Ч.Ойдов “Далан худалч” дуулалт жүжиг Тунгалаг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Ц.Гүнсэн “Галын дөл өөдөө” жүжиг Ану хатан /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Н.Сэнгэдорж “Музей амилсан нь” жүжиг Цэгээнээ /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Н.Сүхдорж “Галдан бошгот хаан” жүжиг Амударья /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Д.Жүгдэрбарам “Заавал эдлэх хайр”жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Карло Гольдони “Хоёр эзний ганц зарц” жүжиг Клариче /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Жек Лондон “Мартин Иден” жүжиг Руфь /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Ж.Мольер “Бэрд” жүжиг Лусия /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Л.Толстой “Анна Каренина” жүжиг Сайдын эхнэр /УДЭТ/
- Ц.Балдорж “Хайрын виз” уянгын драмын жүжиг Дулмаа /УДЭТ/
- Т.Султан “Тоорил хан” түүхэн жүжиг Аймалжин хатан /Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр/
Найруулагчаар:
- Д.Урианхай “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- А.Толстой “Алтан түлхүүр ба Буратиногийн адал явдал” хүүхдийн жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Б.Шүүдэрцэцэг “Цэцгийн амь” хүүхдийн жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Джанни Родари “Чипполино” хүүхдийн жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Карло Гольдони “Хоёр эзний ганц зарц” жүжиг жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Ж.Мольер “Аргагүйн эрхэнд оточ” жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Клод Манье “Блез” драмын жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- У.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Ч.Ойдов “Далан худалч” дуулалт жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Ц.Энхбат “Мөнхийн гавьяа” жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Д.Цэдэнсодном “Жангар” дуулалт жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Н.Сүхдорж “Галдан бошгот хаан” туслах найруулагчаар /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- н.Энхбилэг “Өөрийнхөөрөө амьдарч нэг үзээрэй” жүжиг /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Л.Ванган “Тожоо жолооч” жүжгийн зөвлөх найруулагч /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Мальегин “Наран тахил” жүжгийн зөвлөх найруулагч /Ховд аймгийн Хөгжимт драмын театр/
- Б.Брехт “Сычуаны сайн хүн” жүжиг туслах найруулагч /УДЭТ/
- У.Шекспир “Ромео, Жульетта” жүжиг туслах найруулагч /УДЭТ/
- Б.Мөнх-амьдрал “Миний аав супер баатар” хүүхдийн жүжиг туслах найруулагч /УДЭТ/
- У.Шекспир “Гамлет-перформенс” төсөл туслах найруулагч /УДЭТ/
- Ц.Балдорж “Хайрын виз” уянгын драмын жүжиг туслах найруулагч /УДЭТ/
Гавьяа шагнал:
- 2015 Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан