“МИНИЙ ААВ СУПЕР БААТАР” хүүхдийн жүжиг
2022-08-11

УДЭТ-ын уран бүтээлчид найруулагч Б.Мөнх-Амьдралын зохиол “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн 2022 оны есдүгээр сард тайзнаа амилуулсан.

Дэлхий бол амьтай бүхний гэр Дэлхий ертөнц уудам орчлонгийн хаа нэгтээ орших шавьж амьтдын жижигхэн хотод бяцхан шоргоолж хүү аав ээжтэйгээ амьдардаг байжээ. Түүний аав нь хүмүүсийн хаясан хог хаягдлыг цэвэрлэдэг цэвэрлэгч бөгөөд энэ ажил нь шоргоолж хүүд огтхон ч таалагддаггүй болохоор аавыгаа бус харин шавьжны ертөнцийн эрэлхэг сүпер шоргоолж баатарыг илүү их хайрлан хүндэлж, яг түүн шиг ер бусын хүч чадалтай супер баатар болохыг мөрөөдөх болжээ. Харин эл мөрөөдөлдөө хүрэх цорын ганц арга нь хичээл номоо давтаж сайн сурагч болох ёстой гэсэн эцэг эхийн зөвлөмжийг шоргоолж хүү үл ойшоов. Тэрбээр хичээл ном хийхгүйгээр амар хялбар аргаар супер баатар болж чадна гэдэгтээ итгэсээр л байв. Нэгэн өдөр түүний хүсэл мөрөөдлийг биелүүлж чадна гэх хөгшин ид шидтэн аалзтай учирна. Харин хөгшин аалз үнэхээр ид шидтэн мөн үү аль эсвэл…

Хотоо хамгаалагч, супер баатар болох хүсэлтэй шавжны ертөнцийн бяцхан шоргоолжны талаар өгүүлэх “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн гол дүрд жүжигчин Б.Золжаргал /МУСТА/ болон Д.Асардарь, И.Дашнамжил нар тоглосон бол туслах болон бусад дүрийг жүжигчин Г.Номуун /МУСТА/, Д.Мөнх-Од /МУСТА/, Г.Алтангэрэл /МУСТА/, Г.Отгонцэцэг /МУСТА/, Д.Пүрэвдорж /МУСТА/, Д.Хосбаяр /МУСТА/ тэргүүтэй Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид бүтээсэн.

Жүжгийн ерөнхий продюсер: Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/

Уран сайхны удирдагч: Н.Ганхуяг /МУУГЗ/

Ерөнхий найруулагч: Б.Мөнх-Амьдрал /МУСТА/

Ерөнхий зураач: Т.Түмэн-Өлзий /МУСТА/

Хөгжмийн зохиолч: Ө.Ариунбаатар /МУСТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч: Д.Энхбаатар /МУСТА/

Гэрлийн найруулагч: Я.Батсайхан /МУСТА/

Туслах найруулагч: Г.Мөнхжаргал /МУСТА/

Жүжиг, чимэглэлийн эрхлэгч: Н.Батбилэг /МУСТА/

Хөгжмийн найруулга: Д.Мөнх-Од /МУСТА/

Дууны найруулагч: О.Майдаржав /МУСТА/

 

 

 

 

 

 

 

 

# Сэдвүүд
Урын сан
Хүүхдийн жүжиг