“АХМАД ҮЕИЙН АРГА ТУРШЛАГА” эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
2023-12-04

“АХМАД ҮЕИЙН АРГА ТУРШЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Хаана: Соёл урлагийн их сургуулийн төв байрны “Оюутан театр”

Хэзээ: 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11:30-15:00 цагт

 

ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

Хурлыг нээж УДЭТ-ын захирал, УГЗ Д.Цэрэнсамбуу, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга, доктор (Ph.d) Ж.Эрхэмтөгс нар үг хэлнэ. /5 минут/

Хурлын эхний хэсэг

  1. Ши.Аюушийн “Театрын уран сайхан” номын агуулга, ач холбогдол

Илтгэгч : ТУС-ийн Тэргүүлэх профессор, доктор (Ph.d), С.Болормаа /8 минут/

  1. “Бөмбөгөр ногоон” театрын дарга, найруулагч Цэцэний Гомбожав

Илтгэгч: ТУС-ийн багш, магистр Ц.Батнайрамдал /8 минут/

  1. Монголын театрын нэрт зураачдын бүтээл туурвилыг шинжлэн дүгнэхүй (Л.Намхайцэрэн, Ц.Доржпалам, Я.Шийтэр нарын жишээнд)

Илтгэгч: Урлаг судлаач, доктор (Sc.d), профессор Ц.Эрдэнэцог /8 минут/

  1. Ө.Рэнцэнноровын жүжиглэх, багшлах арга барил

Илтгэгч: Ардын жүжигчин, зөвлөх профессор Ж.Лхамхүү /8 минут/

  1. Зундуйн Пүрэвийн жүжиглэхүйн онцлог

Илтгэгч: УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн дарга, найруулагч Б.Хишигзаяа /8 минут/

  1. Жүжгийн зохиол дахь соёл иргэншлийн шилжилт:Дэмбээгийн Мягмар

Илтгэгч: Утга зохиол судлаач, доктор (Ph.d), дэд профессор А.Мөнх-Оргил /8 минут/

  1. Конструктор зураачийн театрт гүйцэтгэх үүрэг (Зураач Я.Шийтэрийн бүтээлийн жишээнд)

Илтгэгч: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд /8 минут/

Цайны завсарлага /10 минут/

Хурлын дэд хэсэг

  1. А.Нарантуяагийн үлгэрлэх чанар, жүжиглэхүйн арга барил

Илтгэгч: МУАХ-ны Ерөнхийлөгч, УГЖ Б.Тунгалаг /8 минут/

  1. Хүүхдийн дүрийн нэрт жүжигчин Надмидын Мягмар

ТУС-ийн багш, магистр, УГЖ Г.Амгаланбаатар /8 минут/

  1. Жүжигчин С.Дамдины дүр бүтээх арга барилын онцлог

Илтгэгч: Ардын жүжигчин Г.Равдан /8 минут/

  1. Монгол жүжигчин Жанцангийн Ж.Дорлигжав

Илтгэгч : Ардын багш, УГЗ, Доктор (Ph.d), профессор Н.Ганхуяг /8 минут/

  1. Жүжигчин М.Рэнцэнхандын бүтээсэн амьтдын болон хүүхдийн дүрүүд

Илтгэгч : ТУС-ийн багш, магистр Ж.Болор-Эрдэнэ /8 минут/

  1. Жүжигчин Б.Ганхүүгийн жүжиглэх, багшлах арга барил

Илтгэгч: УДЭТ-ын жүжигчин, магистр Г.Отгонцэцэг

Хэлэлцүүлэг /20 минут/

Хурлыг Монгол улсын Ардын багш, УГЗ, доктор (Ph.d), профессор Найдангийн Ганхуяг удирдан явуулна.

Хурлыг өндөрлүүлж СУИС-ийн ТУС-ийн захирал, доктор (Ph.d), профессор Дамдинсүрэнгийн Даваасүрэн үг хэлнэ. /5 минут/

Ардын зураач Л.Намхайцэрэн, Ардын зураач Ц.Доржпалам, зураач Я.Шийтэр нарын бүтээлийн дээжис болон уран бүтээлчдийн танилцуулгыг дэлгэн үзүүлнэ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр

СУИС. Театрын урлагийн сургууль

Монголын театрын музей

Улаанбаатар хот

2023 он

 

# Сэдвүүд
Мэдээ