Мэндчилгээ
2022-08-09
greeting

Театрын урлаг, уран бүтээлийг талархан хүртэгч үзэгч, түмэн, эрхэм харилцагч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн, амар амгаланг тань мэхийн айлтгая.

Бидний ажил үйлсийг ямагт дэмжиж, хамтран ажилладаг Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Ирэх жилүүдэд улам өөдлөн дэвших бахархал дүүрэн мөчүүд ирнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхний үйлс мөр тань амжилт бүтээлээр бялхаж, амьдрал тань аз жаргалаар гэрэлтэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Бид цаг үргэлж Та бүхнийхээ оюуны хөтөч байх болно.

Улсын Драмын Эрдмийн Театрын Захирал Д.Цэрэнсамбуу /УГЗ/