Намтар:
- 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1990-2000 онд нийслэлийн 53-р сургуулийг төгссөн.
- 2001-2005 онд СУИС-ийг Хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн.
- 2004 онд “A-Capella” хамтлаг байгуулж, 2008 онд “A-Capella” хамтлагийн “A-Album” цомог гаргасан.
- 2006-2008 онд “Хувьсал” продакшнд жүжигчин, 2008-2010 онд “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-д дуучин, жүжигчин, 2010-2012 онд “Оллоо” телевизэд Соёл урлагийн албаны даргаар ажилласан.
- 2012 оноос “Их засаг” их сургуулийн Боловсрол, соёл урлагийн их сургуульд багш, “N11” дуу бичлэгийн студид дууны инженерээр ажилласан.
- 2022 оны 1-р сараас УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна.
Цахим хуудас:
Жүжигчнээр:
Театрт:
- 2006 “Чамайгаа алдмааргүй байна” Саруул
- 2006 “Нэг л уучилъя” Од
- 2007 “Зургадугаар сар минь баяртай” Бүрхэг Дэндэв
- 2013 “Ромео, Жульетта” мюзикл Ромео
- 2014 “Хайр” Виктор
- 2020 онд “Анна Каренина” жүжгийн Сайд
- 2022 онд “Сычуаны сайн хүн” жүжгийн Доголон эрийн дүрийг тус тус бүтээсэн.
Кино, телевизэд:
- 2007 “Сайн уу, амьдрал минь” МУСК Цэнгэл
- 2009 “Амьдралын амт” МУСК Аянга
- 2012 “Амьдрал чиний төлөө” ОАК Ахлах дэслэгч Гантөмөр
- 2013 “Хувь тавилангийн ээдрээ” ОАК Повийд
- 2013 “Эх орон дуудаж байна” МУСК Япон офицер
- 2014 “Өнөөдөр” МУСК Ананд
- 2016 “Рэкет” МУСК Сэргэлэн
- 2017 “Манан зүсэгч” МУСК Хатнаа
- 2017 “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” ОАК Баясгалан
- 2018 “37-р точка” ОАК Алуурчин
- 2019 “Онцгой эрх” МУСК Сайн эр
- 2019 “1990” МУСК Супер Сүхээ
- 2021 “Хавтаст хэрэг” ОАК Прокурор
Гавьяа шагнал:
- 2006 Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны “Алтан-Од” медаль
- 2017 Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан