Намтар:
- 1982 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.
- 1990-2000 онд Улиастай хотын нэгдүгээр 10 жилийн сургуулийг дүүргэсэн.
- 2000-2003 онд СУИС-д жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцсан.
- 2017-2019 онд “Сити” их сургуульд урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан.
- 2003-2010 онд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт жүжигчнээр ажилласан.
- 2010-2012 онд МҮОНТ-д туслах найруулагч, “Өнгөт инээд” хамтлагт жүжигчин, “Semoon” студид туслах найруулагчаар тус тус ажилласан.
- 2013-2022 онд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт ерөнхий найруулагчаар ажилласан.
- 2023 оноос УДЭТ-т туслах найруулагчаар ажиллаж байна.
Цахим хуудас:
Жүжигчнээр:
Театрт:
- А.П.Федаров “Сүй тависан паян” жүжгийн Гол дүр
- П.Батсайхан “Сохор хууль” жүжгийн Довчинжамц
- Л.Лхагважав” Үйлийн үр” жүжгийн Байцаагч
- Б.Лхагвасүрэн “Чимээгүй шөнө” жүжгийн Хаан
- К.Гольдони “Буудлын авхай” жүжгийн Тайж
- Ж.Барамсай “Баян хүний мөрий” жүжгийн Нярав өвгөн
- С.Наранжаргал “Нэг л өдөр” жүжгийн Аав
- Д.Урианхай “Уураг сүүний домог” жүжгийн Хан хүү
- Н.Ганхуяг “Эх орондоо эсэн мэнд харих болтугай” жүжгийн Өвсчин өвгөн, Барилгачин хятад
- А.П.Чехов “Хунгийн сүүлчийн дуу” жүжгийн гол дүр Ивонович
- А.П.Чехов “Тэнэг хүүхэн, тэтгэврийн ахмад” жүжгийн Тэтгэврийн ахмад
- А.П.Чехов “Ваня ах” жүжгийн Нагац Ваня
- Ц.Хүсэлбаатар “Амьдрал өөрөө хичээл” жүжгийн Мухар
- Ш.Гүрбазар “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” жүжгийн Сургуулийн жижүүр
- А.П.Ванпилов “6-р сарын салалт” жүжгийн Золутаев
- Л.Ванган “Майга бор, цагаан хүзүүт хоёр” жүжгийн Бэлтрэг
- Ц.Бавуудорж “Өндөр гэгээн” дуулалт жүжгийн Тойн лам, Номууны нөхөр
- ӨМӨЗО-ы “Ордос хурим” бүжгэн жүжгийн Хонжин өвгөн
- Ц.Бавуудорж “Өндөр гэгээн” дуулалт жүжиг
- Д.Мэндсайхан “Жангар” хүүхдийн жүжгийн гол дүрүүдэд тус тус тоглосон
Кино, телевизэд:
- “Дуутын хүрээний сүүлчийн хамба” МУСК
- “Улаан эрэг” ОАК
- “Хулгар нацаг” богино хэмжээний кино
- “Нууцыг задруулсан захидал” богино хэмжээний кино
- “Өнгөрсөн бороо” теле зохиомж
- “Бэр гуйсан нь” теле мюзикл зохиомж
- “Усны гудамж” ОАК
- “Эрт ургасан сарнай” ОАК
- “Тэгри чину” ОАК
- “Монгол” МУСК
Хошин шоу тоглолт:
- “Шинэ үе” продакшн “Доголон могой”
- “Шинэ үе” продакшн “Хууль завхруулагчид”
- “Шилдэг өнгө” продакшн “Хүүхнүүд дэлбэрвэл аюултай”
- “Учиртай инээд” хамтлаг “Марзан хавсай”, “Халзан зараа”, “Нүдтэй шөвөг”, “Аав аа сайн уу ч гэх шиг”, “Miss off Mongolia”
- Монголын хошин урлагийн нэгдсэн “Best comedy”
Найруулагчаар:
- Л.Лхаасүрэн “Сар нуугдсан шөнө” жүжиг – найруулагч
- Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” мюзикл жүжиг – найруулагч
- Л.Лхаасүрэн”Баавгай дуулах уу” хүүхдийн жүжиг – найруулагч
- Ц.Бавуудорж “Өндөр гэгээн” дуулалт жүжиг – туслах найруулагч
- “Өдөр өдөрийн нар” ОАК – туслах найруулагч
- “Сар анх мандсан нутаг” баримтат кино – туслах найруулагч
- “Зөвхөн намайг үхсэний дараа” баримтат кино – туслах найруулагч
- “Би монгол хүн” баримтат кино – туслах найруулагч
- “Миний аз жаргал уйтгар гуниг” баримтат кино – туслах найруулагч
Бие даасан уран бүтээлүүд:
- “Шинэ жил гоё” хүүхдийн жүжиг
- “Юуны төлөө” моно драм
- “Зөвхөн монголдоо” инээдэмийн бүрэн хэмжээний кино зохиол
- “Цас” мюзикл
Бусад:
- Ардын хувьсгалын 99 жил, Завхан аймгийн 97 жилийн ойн баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагч
- Ардын хувьсгалын 100, 101 жилийн Улсын баяр наадмын нээлтийн үйл ажлгааны туслах найруулагчаар тус тус ажилласан.
- 2019 онд Завхан аймагт “Алтан өргөө” хүүхэлдэйн театрыг байруулсан.
Гавьяа шагнал:
- 2013 Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
- 2018 Хөдөлмөрийн хүндэт медаль