Улсын драмын эрдмийн театрын урилгаар 2026 онд Монгол-Солонгосын хамтарсан “Мюзикл уран бүтээл” хийх төслийн бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын “Сансанмару” продакшны уран бүтээлчидтэй хамтарсан “Мюзикл театрын сургалт”-ыг Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар нээж үг хэллээ.
2024.11.11-ны өдөр “Сансанмару” продакшны продюсер, уран сайхны удирдагч Ум Дон Юл, Хөгжмийн зохиолч Ким Хе Сан, Хөгжмийн найруулагч Рим Сеён нар БНСУ-ын мюзикл салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын талаар Улсын драмын эрдмийн театрын хамт олонд танилцуулж, эхний өдрийн хөгжмийн сургалтыг амжилттай эхлүүллээ.
Тус сургалтын хүрээнд 5 хоногийн турш “Хөгжмийн сургалт” болон “Бүжгийн сургалт” мөн сургалтын талаарх хэлэлцүүлэг ярилцлага амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.