“БҮСГҮЙН ЗУРВАС” уянгын драмын жүжиг
2022-08-10

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын найруулгаар 2019 оны гуравдугаар сарын 1-нээс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа олны хүртээл болсон.

Найруулагч Н.Наранбаатар “2012 оны сүүлчээр, тухайн үеийн ССАЖЯ-наас Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Уралдаанд ирсэн бүтээлүүд дээр зохиолчдын нэрийг тавихгүй, кодлоод шүүгчдэд уншуулсан. Тэр дунд УИХ-ын гишүүн, сэтгүүлч хоёрын хоорондын харилцан яриа бүхий “Ярилцлага” нэртэй нэгэн бүтээл миний сонирхлыг ихэд татсан нь Л.Өлзийтөгсийн зохиол байсныг хожим мэдсэн. Хэдийгээр тэр зохиол байр эзлээгүй ч “Цаг нь болохоор үүгээр заавал жүжиг найруулна” гээд хадгалчихсан байснаа тайзнаа амилуулсан түүхтэй” хэмээсэн.

Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /ТС, МУГЗ/

Ерөнхий зураач – Т.Ганхуяг /МУГЗ/

Ассистент найруулагч – А.Чингүн /МУСТА/

Гол дүрд:

  • Архай – Б.Жаргалсайхан /АЖ/
  • Итгэл – Б.Золзаяа
  • Туяа – Г.Урнаа /МУГЖ/

Дүрүүдэд:

  • Ирээдүй (Архайн хүү) – Б.Шинэбаяр /МУСТА/
  • Номин (Архайн охин) – Д.Асардарь
  • Архай (залуу нас) – Ц.Жаргалсайхан
  • Туяа (залуу нас) – Г.Сумъяагарав
  • Сонины эрхлэгч – Ц.Баясгалан /МУГЖ/
  • Сайнбилэг – Д.Мөнх-Од /МУСТА/
  • Нарангоо – Д.Хулан
  • Болд – О.Гэрэлсүх /МУСТА/
  • Дорж – Ж.Пүрэвдорж /МУСТА/
  • Эмч – О.Долгор /МУСТА/
  • Сүйт залуу – Ц.Анхбаяр
  • Сүйт бүсгүй  -Т.Анхзул
  • Сэтгүүлч залуу – Ц.Төгсбилэгт /МУСТА/
  • Сэтгүүлч бүсгүй – Г.Номуун /МУСТА/
  • Ирээдүй (бага нас) – Э.Чингүүн
  • Номин (бага нас) – Ж.Мишээл

 

 

# Сэдвүүд
Орчин үеийн жүжиг
Урын сан