Дэмбэрэлдоржийн Мөнх-Од
ЖҮЖИГЧИН

Намтар:

  • 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1990-2000 онд нийслэлийн 53-р сургуулийг төгссөн.
  • 2001-2005 онд СУИС-ийг Хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн.
  • 2004 онд “A-Capella” хамтлаг байгуулж, 2008 онд “A-Capella” хамтлагийн “A-Album” цомог гаргасан.
  • 2006-2008 онд “Хувьсал” продакшнд жүжигчин, 2008-2010 онд “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-д дуучин, жүжигчин, 2010-2012 онд “Оллоо” телевизэд Соёл урлагийн албаны даргаар ажилласан.
  • 2012 оноос “Их засаг” их сургуулийн Боловсрол, соёл урлагийн их сургуульд багш, “N11” дуу бичлэгийн студид дууны инженерээр ажилласан.
  • 2022 оны 1-р сараас УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна.

Цахим хуудас: 

  

Жүжигчнээр:

Театрт:

  • 2006 “Чамайгаа алдмааргүй байна” Саруул
  • 2006 “Нэг л уучилъя” Од
  • 2007 “Зургадугаар сар минь баяртай” Бүрхэг Дэндэв
  • 2013 “Ромео, Жульетта” мюзикл Ромео
  • 2014 “Хайр” Виктор
  • 2020 онд “Анна Каренина” жүжгийн Сайд
  • 2022 онд “Сычуаны сайн хүн” жүжгийн Доголон эрийн дүрийг тус тус бүтээсэн.

Кино, телевизэд:

  • 2007 “Сайн уу, амьдрал минь” МУСК Цэнгэл
  • 2009 “Амьдралын амт” МУСК Аянга
  • 2012 “Амьдрал чиний төлөө” ОАК Ахлах дэслэгч Гантөмөр
  • 2013 “Хувь тавилангийн ээдрээ” ОАК Повийд
  • 2013 “Эх орон дуудаж байна” МУСК Япон офицер
  • 2014 “Өнөөдөр” МУСК Ананд
  • 2016 “Рэкет” МУСК Сэргэлэн
  • 2017 “Манан зүсэгч” МУСК Хатнаа
  • 2017 “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” ОАК Баясгалан
  • 2018 “37-р точка” ОАК Алуурчин
  • 2019 “Онцгой эрх” МУСК Сайн эр
  • 2019 “1990” МУСК Супер Сүхээ
  • 2021 “Хавтаст хэрэг” ОАК Прокурор

Гавьяа шагнал: 

  • 2006 Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны “Алтан-Од” медаль
  • 2017 Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан