Намтар:
- 1991 онд Ховд аймагт төрсөн.
- 2009 онд Соёлын коллежийг найрал хөгжмийн хөгжимчнөөр төгссөн.
- 2013 онд Соёлын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн.
- 2018 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.
- 2019 оны 1-р сараас УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна.
Цахим хуудас:
Жүжигчнээр:
Театрт:
- 2019 онд У.Шекспир “Ромео Жульетта” жүжгийн Тибальтын дагуул
- 2019 онд Л.Өлзийтөгс “Бүсгүйн зурвас” жүжгийн Олны хэсэг
- 2019 онд Ц.Балдорж “Хайрын виз” жүжгийн Цэнгэл
- 2020 онд Л.Н.Толстой “Анна Каренина” жүжгийн Олны хэсэгт
- 2021 онд Б.Цогнэмэх “Хаадын хаан. Андгай” жүжгийн Жамух Гүр хаан, Аргасун хуурч болон Зэлмэ
- 2022 онд Берхольт Брехт “Сычуаны сайн хүн” жүжгийн Гэр бүл
- 2024 онд Л.Н.Толстой “Анна Каренина” жүжгийн Олны хэсэгт
Гавьяа шагнал:
- 2023 Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан