Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын найруулгаар 2019 оны гуравдугаар сарын 1-нээс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа олны хүртээл болсон.
Найруулагч Н.Наранбаатар “2012 оны сүүлчээр, тухайн үеийн ССАЖЯ-наас Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Уралдаанд ирсэн бүтээлүүд дээр зохиолчдын нэрийг тавихгүй, кодлоод шүүгчдэд уншуулсан. Тэр дунд УИХ-ын гишүүн, сэтгүүлч хоёрын хоорондын харилцан яриа бүхий “Ярилцлага” нэртэй нэгэн бүтээл миний сонирхлыг ихэд татсан нь Л.Өлзийтөгсийн зохиол байсныг хожим мэдсэн. Хэдийгээр тэр зохиол байр эзлээгүй ч “Цаг нь болохоор үүгээр заавал жүжиг найруулна” гээд хадгалчихсан байснаа тайзнаа амилуулсан түүхтэй” хэмээсэн.
Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /ТС, МУГЗ/
Ерөнхий зураач – Т.Ганхуяг /МУГЗ/
Ассистент найруулагч – А.Чингүн /МУСТА/
Гол дүрд:
- Архай – Б.Жаргалсайхан /АЖ/
- Итгэл – Б.Золзаяа
- Туяа – Г.Урнаа /МУГЖ/
Дүрүүдэд:
- Ирээдүй (Архайн хүү) – Б.Шинэбаяр /МУСТА/
- Номин (Архайн охин) – Д.Асардарь
- Архай (залуу нас) – Ц.Жаргалсайхан
- Туяа (залуу нас) – Г.Сумъяагарав
- Сонины эрхлэгч – Ц.Баясгалан /МУГЖ/
- Сайнбилэг – Д.Мөнх-Од /МУСТА/
- Нарангоо – Д.Хулан
- Болд – О.Гэрэлсүх /МУСТА/
- Дорж – Ж.Пүрэвдорж /МУСТА/
- Эмч – О.Долгор /МУСТА/
- Сүйт залуу – Ц.Анхбаяр
- Сүйт бүсгүй -Т.Анхзул
- Сэтгүүлч залуу – Ц.Төгсбилэгт /МУСТА/
- Сэтгүүлч бүсгүй – Г.Номуун /МУСТА/
- Ирээдүй (бага нас) – Э.Чингүүн
- Номин (бага нас) – Ж.Мишээл