Ганбаатарын Ган-Очир
БҮЖИГ, ХӨДӨЛГӨӨНИЙ НАЙРУУЛАГЧ

Намтар :

1972 онд Улаанбаатар хотод төрсөн

1980-1990 онд 40 дүгээр сургуулийг суралцаж төгссөн

1991-1996 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн

1996-2000 онд Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчнээр ажилласан

2000-2003 онд “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчин, бүжиг дэглээч

2003-2008 онд “Өнгөт инээд” продакшны жүжигчин, бүжиг дэглээч

2008-2014 онд UBS телевизд гэрээт уран бүтээлч

2014-2019 онд бүжиг дэглээч, бүжиг хөдөлгөөний найруулагчаар ажилласан

2019 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн театрт бүжиг хөдөлгөөний найруулагчаар ажиллаж байна.

 

Уран бүтээл : 

Жүжигчнээр :

• Т.Габбе “Үнсгэлжин”

• Д.Урианхай “Харанхуйд харагдахуй буюу 2-1=0”

• С.Жаргалсайхан “Би эрчүүдийг хүснэ”

• Ч.Ойдов “Далан худалч”

• П.Мериме “Кармен хүүхэн”

• У.Шекспир “Ричард Ван III”

• О.Нил “Тамын дурлал”

• У.Шекспир “Ромео Жульетта”

• У.Шекспир “Зуун шөнийн зүүд”

• Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр”

Бүжиг, хөдөлгөөний найруулагчаар :

• О.Куни “Эцсийн зогсоол зөвхөн чи”

• Х.Пинтер “Yesterday”

• Н.Коляда “Манекен”

• Дарио Фо “Чөлөөт хос”

• У.Шекспирийн “Ромео Жульетта”

• Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”

• Б.Хишигзаяа, Я.Баяраа нарын “Царцаа намжил”

• Л.Толстойн “Адууны түүх”

• Э.Оюун, С.Нинжбадгар нарын “Би эндээс явахгүй”

• С.Өлзийтөгс “Бүсгүйн зурвас”

• Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”

• Н.В.Гоголийн “Тоглоомчид”

• УДЭТ болон Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамтын бүтээл Б.Цогнэмэхийн “Асарын өндөр” зэрэг жүжгүүдийн бүжиг, хөдөлгөөний найруулагчаар ажилласан

• “Сүүлчийн бүжиг”

• “Мөрөөдлийн зүгт”

• UBS  телевизийн “Зүрхэнд гэрэлтэх од”

• “Мамма миа”

• Хувьсал продакшны “Зүрхээр наадагч”

• “Ноён эмэгтэй” зэрэг кинодуудад найруулагч, бүжиг дэглээчээр ажилласан

Бусад :

• 2016-2019, 2022 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа

• 2017 онд Өмнөговь аймгийн баяр наадам

• 2018 онд Булган аймгийн 80 жилийн ойн баяр наадам

• 2019 онд Төв аймгийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаан

• 2024 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 100 жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд хөдөлгөөний найруулагчаар тус тус ажилласан.

• “Нянгар хаданд гарсан нь”

• “Янаг дурлалын дууль” кинодуудад гол дүр бүтээсэн

• “Нүдээ аниад төсөөл”

• “Улаан малгайт ба хуруун чинээ хүн”

• “Дээвэр дээр суудаг Карлсон” гэх кинонуудын ерөнхий найруулагчаар ажилласан

 

Гавьяа шагнал :

2007 онд “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”

2012 онд “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”

2015 онд Монгол улсын төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС ОДОН”