Өөрөөсөө үе мултарсан хижээл эрийн эхнэр болж, хөөрхөн хүү төрүүлэн энгийн тайван амьдарч байсан Аннаг нэг л өдөр түүний сэтгэлийн гүндээ нууцхан хүсэмжилсээр явсан хайр сэтгэл гэгч зорин ирсэн нь Вронский байлаа. Аннагийн гоо үзэсгэлэнг Вронский бишрэн шүтэж, чин зүрхнээсээ хайрлан энхрийлж, түүнийг харалгүйгээр нэг ч хором мөчийг өнгөрөөх аргагүйд хүржээ. Харин Анна үш үйлдлээрээ түүнийг түлхэхийг хичээвч бие сэтгэл нь түүнд татагдсаар байлаа…
2007 онд орчин үеийн зохиолчдын дунд явуулсан судалгаагаар 125 зохиолч Оросын нэрт зохиолч Л.Толстойн “Анна Каренина” романыг шилдэг бүтээлээр нэрлэж байв. Уг романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийн УДЭТ-ын уран бүтээлчид 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн билээ.
Тэгвэл эл уран бүтээлийг 2024 оны тавдугаар сарын 1-нээс дахин толилуулахаар боллоо. Ингэхдээ шинэхэн тайзнаа шинэ бүрэлдэхүүнтэйгээр, шинэхэн Аннатай үзэгчдийг уулзуулах юм. Тодруулбал, жүжгийн гол дүр Анна Каренинад УДЭТ-ын залуу жүжигчин О.Хонголзул, Алексей Вронскийд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Алексей Каренинд Ардын жүжигчин Б.Жаргалсайхан тоглоно.