Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон Улсын драмын эрдмийн театрын хамт олон маань Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 118 жил, түүний гэгээн үйлийг сурталчлах, түүний нэрэмжит хэмээгдэн өргөмжлөгдсөн шинэ цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын 93 жилийн ойг тохиолдуулан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “СУУТ ЗОХИОЛЧ ИХ НАЦАГДОРЖ БҮТЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Эл үйл ажиллагааны хүрээнд Д.Нацагдоржийн хөшөөнд үе үеийн ахмад уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид болон яруу найрагчид цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.