Нэг хүний жүжгийн уралдаан боллоо
2024-02-07
УДЭТ-аас театрынхаа залуу, дунд үеийн уран бүтээлчдийн авьяас ур чадварыг хөгжүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шалгарсан бүтээлүүдийг олон улсын уралдаан тэмцээнд оролцуулах зорилгоор “Нэг хүний жүжиг”-ийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд эмэгтэй 9, эрэгтэй 12 нийт 21 уран бүтээлчид өөрсдийн зохиол болон сэдэвлэн туурвисан уран бүтээлээр өрсөлдсөн юм.

Ц.Жаргалсайхан “Тайгын хүрэн”

Г.Эрдэнэболд “Танил хүн”

Б.Баттогтох “Харанхуй”

А.Номин-Эрдэнэ “Тангараг”

Д.Мөнх-Од “Би буруугүй”

П.Мягмарсүрэн “Би эмэгтэй хүн”

И.Дашнамжил “Ягаан баатар”

П.Оюунчимэг “Өршөөл”

О.Үржинханд “Амь тээсэн мөс”

Ц.Цэлмэг “Салхин хүсэл”

А.Энхжин “Мэргэ”

Т.Сэргэлэн “Ойлголт”

А.Чингүн “Устгал”

Т.Хулан “Өрөө”

Г.Ганбат “1000 лан”

Т.Анхзул “Хоосон авдар”

Ц.Рагчаа “Намайг оршуулаач”

Н.Мөнх-Эрдэнэ “Хунгийн сүүлчийн дуу”

О.Долгор “Нэг хором”

Г.Мөнхжаргал “Заратустра”

Тэдгээрээс жүжигчин Ц.Жаргалсайханы “Тайгын хүрэн”, Т.Анхзулын “Хоосон авдар”, Жүжигчин Г.Ганбатын тоглолт Г.Мишээлийн зохиол “Мянган лан”, О.Долгорын “Нэг хором”, Т.Хулангийн “Өрөө” зэрэг таван уран бүтээлийг УДЭТ-ын урын санд авч, цаашид үзэгчдэд хүргэхээр боллоо.

# Сэдвүүд
Мэдээ