“Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг толилуулна
2023-10-25

УДЭТ-ын уран бүтээлчид ирэх арваннэгдүгээр сарын 2-ноос В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг Улсын хүүхэлдэйн театрт толилуулахаар боллоо.

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус, харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын инээдэмтэй жүжиг байжээ.

Жүжгийн ерөнхий продюсероор Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг нар ажилласан бол гол дүрүүдэд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин, МУСТА М.Тогтохжаргал, жүжигчин Г.Ганбат нар тоглох юм.

 

 

 

 

 

 

# Сэдвүүд
Мэдээ