Бүтэц, зохион байгуулалт
2022-08-09

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Улсын драмын эрдмийн театрын 2031 оны дуусталх стратеги нь дараах 5 чиглэлд анхаарал хандуулсан байна. Үүнд:
1. Develop – Хөгжилд чиглэсэн
2. Real success – Бодит амжилтанд чиглэсэн
3. Artists – Уран бүтээлчдэд чиглэсэн
4. Management excellence – Менежментэд чиглэсэн
5. Advocate – Нөлөөлөлд чиглэсэн

 

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

1. Ерөнхий зарчим
1.1 Мэргэжлийн бүтээл туурвих, үзэгч, хэрэглэгчдэд үйлчлэх зэрэг мэргэжлийн үйл ажиллагааны бүхий л явцад шударга, нээлттэй ил тод байдал, хүний эрхийг хангаж байх,
1.2 Үйлчилгээний болон төрийн албаны ёс зүйг чанд баримталдаг байх,
1.3 Орчин үеийн театрын хөгжлийн дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг, шинэлэг санааг хөхүүлэн дэмждэг байх,
1.4 Театрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх,
1.5 Батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулж санхүүгийн зөв бодлого, нээлттэй байдлыг хангах,
1.6 Авилга болон аливаа ялгаварлалаас ангид байж, ардчилсан, шударга зарчмыг ямагт баримтална.

2. Соёлын бодлого хэрэгжүүлэхдээ баримтлах зарчим
2.1 Үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, Монголын соёлын үнэт зүйлийг дээдэлсэн, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг туурвидаг байх,
2.2 Нэгдмэл цогц, харилцан уялдаатай, бүх нийтийн оролцоонд тулгуурласан байх,
2.3 Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах,
2.4 Судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник технологи, инновацад тулгуурласан байх,
2.5 Соёлын үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг хөндлөнгийн оролцоогүй, чөлөөтэй сонгох.