- ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА
Албан тушаалын зорилго
Байгууллагын захиргаа, удирдлагын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хянах замаар байгууллагын тогтвортой, үр ашигтай, хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дээд шатны байгууллагад тайлагнах
Гүйцэтгэх үүрэг:
- Байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах.
- Хүний нөөцийн бодлого, төлөвлөгөө, сургалт, хөгжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
- Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах.
- Санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, хөрөнгийн бүртгэлтэй уялдуулан захиргааны удирдлагын үйл ажиллагааг зохицуулах.
- Дотоод журам, дүрэм, заавар, арга зүйн баримт бичиг боловсруулах, мөрдүүлэх.
- Байгууллагын уялдаа холбоо, дотоод мэдээлэл, харилцаа холбоог зохицуулах.
- Хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, тайлагнах.
- Дээд удирдлагад шаардлагатай мэдээлэл, судалгаа, санал зөвлөмжийг бэлтгэж өгөх.
Албан тушаалд тавигдах шаардлага
- Боловсрол: Төрийн удирдлага, эрх зүй, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Туршлага: Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, Соёл урлагийн салбарт ажил хийж байсан бол давуу тал болно.
- Мэдлэг, ур чадвар:
- Төрийн албаны эрх зүй, удирдлагын зохион байгуулалтын талаар өргөн мэдлэгтэй
- Хүний нөөцийн удирдлагын мэдлэг, арга зүй эзэмшсэн
- Бичиг хэрэг, архивын стандарт, журам сайн мэддэг
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллуулах чадвартай
- Мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах өндөр чадвартай
- Компьютерийн хэрэглээний болон мэдээллийн технологийн зохих түвшний мэдлэгтэй
- АЖ АХУЙН НЯРАВ
Албан тушаалын зорилго
Байгууллагын аж ахуйн зориулалттай эд хогшил, хэрэгсэл, бараа материалын бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу хариуцаж, зөв зохистой зарцуулалтыг хангах.
Гүйцэтгэх үүрэг:
- Байгууллагын аж ахуйн зориулалттай эд хөрөнгө, бараа материалын бүртгэл, тооллогыг хөтлөх.
- Агуулахын орлого, зарлагын баримтыг үнэн зөв бүрдүүлж, бүртгэлд тусгах.
- Бараа материалын хадгалалт, хамгаалалт, зохистой зарцуулалтыг хангах.
- Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай аж ахуйн хэрэгцээт зүйлсийг бэлтгэн нийлүүлэх.
- Хугацаанд нь бараа материалын тайлан гаргаж, нягтлан бодогчид өгөх.
- Эд хөрөнгө, хэрэгслийн элэгдэл, эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь удирдлагад танилцуулах.
- Жил бүрийн эцэст болон шаардлагатай үед тооллого хийлцэж, тайлагнах.
- Байгууллагын аюулгүй ажиллагаа, галын болон хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг мөрдөх.
- Тоглолт, үйл ажиллагааны тасалбар борлуулах
Тавигдах шаардлага:
- Боловсрол: Санхүү, бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр дунд болон түүнээс дээш боловсролтой.
- Туршлага: Нярав, аж ахуйн хангамжийн ажил хийж байсан бол давуу тал болно.
- Мэдлэг, ур чадвар:
- Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэгтэй
- Тооцоо, бүртгэл хийх чадвартай
- Компьютерийн хэрэглээний программ ашиглах чадвартай
- Хариуцлагатай, нямбай, шударга, үнэнч зан төлөвтэй
- МУЖААН
Гүйцэтгэх үүрэг:
- Театрын барилга, байгууламжийн модон хийц, тавилга, эд хогшлыг үйлдвэрлэх, угсрах, засварлах.
- Жүжиг, тоглолт, арга хэмжээний модон хийц, декораци, тавилгыг зураг, загварын дагуу хийх.
- Байгууллагын дотоод болон гадна орчны модон эд ангийг тогтмол үзлэгт хамруулж, шаардлагатай засвар хийх.
- Мод, төмөр, бусад холбогдох материалын зөв зохистой хэрэглээг хангах.
- Ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, зөв ашиглах.
- Галын болон хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг мөрдөх.
Тавигдах шаардлага
- Боловсрол: Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн дадлагаар мужааны мэргэжил эзэмшсэн.
- Туршлага: Мужааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Мэдлэг, ур чадвар:
- Модон хийцийн зураг уншиж, үйлдвэрлэлд хэрэгжүүлэх чадвартай
- Гар багаж, цахилгаан багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай
- Хэмжилт, угсралт, боловсруулалтын суурь мэдлэгтэй
- Хариуцлагатай, нямбай, багаар ажиллах чадвартай
- ТАЙЗНЫ АЖИЛТАН
Гүйцэтгэх үүрэг:
- Жүжиг, тоглолт, арга хэмжээний тайз засал, тоног төхөөрөмжийг зураг төсөл, зохиомжийн дагуу угсрах, буулгах.
- Тайзны техник хэрэгсэл, гэрэл, дуу, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд туслах, шаардлагатай үед солих, шилжүүлэх.
- Үзвэрийн өмнө болон дараа тайзны аюулгүй байдлыг шалгаж, бэлтгэлийг хангах.
- Уран бүтээлчид болон техникийн багтай уялдаа холбоотой ажиллаж, үзвэрийн явцад тайзны хөдөлгөөн, шилжилтийг зохион байгуулах.
- Тайзны тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын бүртгэл хөтлөхөд оролцох.
- Галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын дүрэм журам мөрдөж ажиллах.
Тавигдах шаардлага:
- Боловсрол: Ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалт дүүргэсэн.
- Туршлага: Тайзны үйлдвэрлэл, техникийн ажил хийж байсан бол давуу тал болно.
- Мэдлэг, ур чадвар:
- Тайзны тоног төхөөрөмжийн бүтэц, ашиглалтын талаар мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Биеийн хүчний ачаалал даах чадвартай
- Хариуцлагатай, нямбай, хурдан шаламгай
Бүрдүүлэх материал:
- ТАХ-1 анкет
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- 4х5 цээж зураг 4 ширхэг /сүүлийн 3 сард авахуулсан/
- 3 үеийн намтар
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
- Шагналын хуулбар
- Өргөдөл
- НДШ төлсөн хуулга-emongolia-ааc татах
Улсын Драмын Эрдмийн Театрын
Хүний нөөцийн менежерт биеэр авч ирнэ үү.
✓ Материал хүлээж авах хугацаа: 2025 оны 9 дүгээр сарын 15 хүртэл